
Попын гүнж дуучин Бритни Спирсийг өнгөрсөн лхагва гарагийн орой АНУ-ын Калифорни мужид архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчилжээ.
44 настай Бритни Спирсийг цагдаагийн хэлтэст хүргэж, байцаасан ба байцаалтын үеэр дуучин бүсгүй буруугаа хүлээжээ. Түүнийг пүрэв гарагийн өглөө сулласан ба Бритни Спирс ирэх 5-р сарын 4-нд шүүхэд дуудагджээ.
Тэрээр суллагдсан даруйдаа Instagram аккаунтаа устгасан байна. Baby One More Time, Toxic, Everytime, Gimme More, Womanizer, Stronger зэрэг олон арван хит дууны эзэн болсон Бритни Спирс 2021 он хүртэл 13 жилийн турш аавынхаа асран хамгаалалтад байсан ба энэ хугацаанд түүний бүх мөнгө санхүү, хувийн амьдралыг аав нь хянаж, удирддаг байсан юм.
2024 оны 1-р сард тэрээр хөгжмийн салбартаа эргэн ирэхгүй хэмээн мэдэгдсэн билээ.






