
Дундговь аймгийн засаг даргын тамгын газраас “Нээлттэй Дундговь” хүний нөөцийг дэмжих дэд хөтөлбөр, ажлын байрны сул орон тооны мэдээллийг олгох Дундговь аймгийн нэгдсэн золголтыг Монгол Бөхийн Өргөөнд зохион байгууллаа.
Дундговь аймгийн нэгдсэн золголтын үеэр Дундговь аймагт ажиллаж амьдрах хүсэлтэй иргэдэд зориулсан ажлын байрны сул орон тооны мэдээлэл, Дундговь аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, гэрэл зургийн үзэсгэлэн, Дундговь аймгаас төрөн гарсан хүчит бөхийн барилдаан амжилттай боллоо.

Дундговь аймгаас төрөн гарсан хүчит бөхийн барилдаанд Дундговь Эрдэнэдалай сумын харьяат Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын харцага Э.Даш үзүүрлэлээ.


Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун: “Өнөөдөр “Нээлттэй Дундговь” 2026 арга хэмжээ болж байна. Хөдөөгийн сэргэлт, шинэ Дундговь үйл ажиллагааны хөтөлбөр маань дотроо долоон дэд хөтөлбөртэй түүний нэг нь “Нээлттэй Дундговь” хөтөлбөр байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Дундговь аймгийн иргэдээ урьж өнгөрсөн оныхоо хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж, ирэх жил хийх ажлаа танилцуулж, нутгийнхаа брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.
Миний хувьд 2024 оны 11-р сард ажил хүлээж авсны дараа аймгийн хүн амын тоо буурсан үзүүлэлттэй байсан бол “Нээлттэй Дундговь” хөтөлбөрийн хүрээнд мянга мянгаар буурч байсан хүн амын тоо өсөх хандлагатай байна.
Видео сурвалжилга үзэх:


















