
Монгол Улсын хэмжээнд 2026 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан таван тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, нэг тохиолдол нас барсан байна. Насны хувьд зургаан сартайгаас 10 насны хүүдүүд ба 66,7% нь тав хүртэлх насны хүүхдүүд.
Хаврын улиралд менингококкт халдварын эрсдэлтэй улирал бөгөөд цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн зургаан жилийн өвчлөлийн хөдлөл зүйгээс харахад нийт өвчлөлийн 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвчлөлийн түвшин бусад аймаг, орон нутагтай харьцуулахад өндөр байна.
Хэрвээ та хүсвэл ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетээр сайн дураар вакцинд хамрагдах боломжтой.






