
Монгол хүний арьсны онцлогт тохируулан органик арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Sara brand” хэрэглэгч, борлуулагчдаа зориулан “100 саятан 2 эвент” өдөрлөгөө өчигдөр /03.03/ хийлээ. Уг өдөрлөг 100 хүний суудалтай байсан ч нэг дахин илүү хүн ирсэн нь тус брэндийг сонирхож гэрээт борлуулагч болох хүсэлтэй эмэгтэйчүүд их буйг харуулж байлаа.

“Sara brand”-ийн үүсгэн байгуулагч Л.Саранцэцэг: “Манай брэнд үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байна. Бид гаднын улсаас бараа бүтээгдэхүүн оруулж ирж зардаг бол монгол залуучууд, бүсгүйчүүд дэлхийн зах зээлд яагаад гарч болохгүй гэж гэсэн итгэл үнэмшлээр эхэлж байсан бол аль хэдийнээ гараад эхэлчихсэн Солонгос Улсаас гоо сайхны бүтээгдэхүүн авдаг байсан бол одоо тийшээ бид бүтээгдэхүүнээ гаргадаг болсон, хэдий урт хугацаа өнгөрөөгүй ч бүтээгдэхүүн маань чанартай учраас хэрэглэгч нарын дуртай брэнд болсон. Манай улс эрс тэс, хуурай уур амьсгалтай, арьсны эмзэгшил, хуурайшил ихтэй учраас усан суурьтай ургамлын гаралтай бүтээгдэхүүн хийдэг болохоор хүн бүрд тохирно” гэв.
Тус брэнд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын 360 гаруй борлуулагчтай хамтарч ажилладаг, монголдоо төдийгүй Солонгос, Швед, Орос, Хятадын зах зээлд гарсан байна. “Sara brand”-тэй хамтарч ажиллахад өндөр туршилга шаардахгүй чин хүсэл эрмэлзэлтэй аль ч насны ямар ч хүн байж болно хэмээв.


Өдөрлөгт ирсэн хүмүүсийн дийлэнх нь гоо сайхан, арьс арчилгаандаа анхаарах зорилготойгоор хэрэглэж үзсэн хэрэглэгчид байсан ч бүтээгдэхүүн таалагдаж гэрээт борлуулагч болсон талаар хэлж байлаа.
М.Солонго






