УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ

Дэлхий нийтээр геополитикийн асуудал хүндэрч, түүхий эдийн ханш тогтворгүй болсон ч Засгийн газраас “Сенчири-5” бондыг амжилттай арилжааллаа.
$500.0 саяын бондыг зургаан жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийж чадлаа.
Ингэснээр 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулснаар 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэх боломж бүрдэж байна.
Мөн энэхүү бондыг арилжаалснаар өрийн бодлого, макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлнэ.






