Шууд: Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаан

Германы Берлин хотод болсон олон улсын бүжгийн 23 дахь удаагийн тэмцээнээс Монголын бүжигчин Э.Амаржаргал хүрэл медаль хүртсэн байна.
Тэрбээр хүрэл медалиас гадна бүжиг дэглээч, хөгжмийн зохиолч номинацийн шагнал хүртсэн байна. Мөн урилгаар гала тоглолтод оролцож, дэлхийн шилдгүүдтэй хамт бүжиглэжээ.

Түүний хувьд дөрвөн жилийн өмнө энэхүү тэмцээнээс мөнгөн медаль авч байсан аж.
Бүжгийн “Бага олимп” хэмээн нэрлэдэг энэхүү тэмцээнд 40 орны бүжигчид оролцсоноос 17 орон медаль хүртсэн байна. Багийн нийлбэр дүнгээр Монгол Улс нэг хүрэл медальтай 16 дугаарт жагсжээ.






