
Дорнод аймгийн Халхгол суманд их хэмжээний цасан шуурга шуурсны улмаас үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний алба хаагчид ажиллаж байна.
Халхгол суманд ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 20 гаруй цэргийн алба хаагч, Зэвсэгт хүчний дугаар салбарын 10 гаруй цэргийн алба хаагч тус тус ажиллаж хаагдсан зам давааг нээх, цасанд дарагдсан айл өрхүүдийн хашаа саравчийг цэвэрлэх, нүүлгэх, хивэг тэжээлийг түгээх зэрэг ажлыг гүйцэтгэж байна.
Тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр байгалийн гамшигт өртсөн малчдад зориулан аймгийн аюулгүйн нөөцөөс 18 тн хивэг, 5 тн эрдэс тэжээл олгосныг Халхгол суманд авчиржээ. Хивэг, эрдэс тэжээлийг сумын хэмжээнд өвөлжилтийн хүнд нөхцөлд байгаа малчин өрхүүдэд хуваарилна.
Өнөөдрийн 18.00 цагийн байдлаар тус бүсийн орчмоор цаг агаарын эрсдэл буураагүй, шуурсан хэвээр байна гэж орон нутгийнхан мэдээлэв.






