
Ж.Бат-Эрдэнээс энэ баасан гарагт болох МАН-ын бага хурлаар ямар асуудлыг хэлэлцэх товтой байгааг тодрууллаа. Мөн жагсаалтын гишүүдийн хариуцлагын талаар УИХ-ын дэд даргын хувиар тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр “Эдийн засаг, цаашид МАН-ын баримтлах бодлого, мөрийн хөтөлбөрүүд ямар хэмжээнд явж байгаа зэрэг намын дарга Н.Учрал илтгэл тавина гэсэн мэдээлэлтэй байгаа. Засгийн газрын мэдээллүүдийг сонсож, үйл ажиллагаанд дүгнэлт тавих байх.
Бид хуульдаа нэг зүйлийг дутуу орхицон юм уу гэж харж байгаа. Залуу, жагсаалтын гишүүд рүүгээ дайраад байх шиг байна. Нэг талаасаа энэ нь зөв шүү дээ. Жагсаалтаар эрдэмтэн судлаачид, инженер залуус УИХ-д орж ирсэн. Өмнө нь 76 тойрог руугаа л гишүүд төсвийн мөнгийг татдаг байсан. Харин жагсаалтын 48 гишүүн намынхаа бодлогоор УИХ-д орж ирээд, улс орны томоохон асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Жагсаалтын гишүүдийг нам өөрсдөө тодорхойлоод оруулж ирж байгаа юм чинь эгүүлэн татах гэх мэт нам өөрөө тодорхой хэмжээний хариуцлага тооцдог тогтолцоо руу оруулах нь зүйтэй” хэмээлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ БОЛ:






