
Алдарт Луврын музейн захирал Лоранс Де Кар албан албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ. Елисейн ордноос мэдээлснээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Лоранс Де Карын өргөдлийг хүлээн аваад байгаа аж.
Лоранс Де Кар 2021 оны 9-р сард Луврын музейн захирлын албан тушаалд томилогдсон ба түүний хэлснээр тус музейг сүүлийн 4 жилийн турш удирдахдаа тэрээр Луврын музейд “амь оруулж”, цааш хөгжих замыг нь тавьж өгчээ.
2025 оны 10-р сарын 19-нд Луврын музейд дээрэмчид нэвтрэн, музейн түүхэн үзмэрүүд болох Францын үе үеийн хаад болон хатдын үнэт эдлэлүүдийг хулгайлж, 88 сая еврогийн хохирол учруулсан дуулиант хэрэг гарсан билээ. Цагдаа нар уг хэрэгтэй холбогдуулан 4 хүнийг баривчилсан ч хулгайд алдагдсан үнэт эдлэлүүдээс ганцыг нь ч олоогүй байгаа юм.






