
Хятадын эрх баригчид энэ жилийн Цагаан сарын урт амралтаар дотоодын худалдан авалт нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.
Цагаан сарын баярыг тохиолдуулан энэ жил хятадууд 2-р сарын 15-23 хүртэл 9 хоног амарч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Хятадад жил бүрийн Цагаан сарын баярын үеэр бүртгэгддэг дэлхийн хамгийн том “хүний нүүдэл”-ийн үзэгдэл хэдийн эхлээд байна.
Хятадын эрх баригчид Цагаан сарын баяртай холбоотойгоор энэ сарын 2-ноос 3-р сарын 7-ныг хүртэл Хятад даяар давтагдсан тоогоор нийт 9.5 тэрбум хүн аялна гэж тооцоолж байгаа нь өмнөх жилийнхээс 500 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Цагаан сар буюу Хаврын баярын амралт нь олон сая иргэдийн хувьд жилдээ ганц удаа төрсөн хот, тосгондоо очиж, гэр бүл, ойр дотнынхонтойгоо уулзаж, баяраа тэмдэглэх боломж юм.
Эх сурвалж: The Guardian







