
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр/2026.01.24/ Швейцарын Давос хотоос ирсэн даруйдаа Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүт цахилгаан станцад ажиллалаа.
Сүүлийн долоон хоногийн хугацаанд Бөөрөлжүүт цахилгаан станц орчимд цаг агаар огцом хүйтэрч, хөрсөн дээр -48 градуст хүрчээ. Үүний улмаас тус станцын нүүрс дамжлагын бункер бөглөрч, нүүрс хөлдсөн нь доголдол үүсэх шалтгаан болжээ.
Шуурхай баг томилж, үүссэн асуудлыг хугацаа алдалгүй шийдсэн гэж станцын удирдлагууд танилцууллаа. Цаашид ийм асуудал гарахгүй. Станц суурилагдсан хүчин чадлаараа бүрэн ажиллаж байна гэж “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр мэдээлэв.
📌 Г.ЗАНДАНШАТАР: Бөөрөлжүүт цахилгаан станц эрчим хүчний хязгаарлалтыг бууруулж, тогтвортой ажиллагааг хангахад хувь нэмрээ оруулж буйг харж байна. Цаашид нүүрс хөлдөх эрсдлээ бүрэн шийдвэрлэж, алдаа гаргахгүй ажиллах шаардлагатай. Бөөрөлжүүт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал Оросоос цахилгаан импортлох шаардлагагүй болно. Гэрээний үүргээ биелүүлэн цахилгаан эрчим хүчээ найдвартай үйлдвэрлэх хэрэгтэй. Өвлийн хүйтнээр ард иргэдийг зутрааж болохгүй.


Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар










