
Дүнжингаравын дэлбэрэлтэд амь үрэгдсэн иргэд мэдээлэл хийв
н..Батчимэг: “Би Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас нөхрөө алдсан. Манай гурван хүүхэд тухайн үед 7–18 настай байсан. Өнгөрсөн хоёр жилд олон газар хүсэлт гаргасан ч уулзалт авсангүй. Өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах хүсэлтээ хүргүүлэхээс гадна Төв талбайд 18 цагаас зул өргөнө. Цаашлаад шаардлагатай бол суулт ч зарлана.”
Тэрбээр мөн хохирлыг үнэлэх явц, төрийн ялгавартай хандлагыг шүүмжлэв. “Осолд өртсөн оршин суугчид байраа нураалгаж шинэ барилга бариулах гэж байна, сар бүр түрээс авна. Гэтэл хүний амь үнэгүй болчихсон юм уу.
Хоёрдугаарт, бидэнд анхнаасаа ялгавартай хандсан. Ажлаа хийж явсан жирийн иргэд ийм байдалд орсон учраас ялгаварлан гадуурхаж хандаж байгаа гэж бодож байна. Улсын мөрдөн байцаах газар бидэнд “Та нар ар гэрийн хүнээ алдлаа. Тиймээс сэтгэцэд учирсан хохирол гэдэг зүйлийг төлөх ёстой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 нэгжтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн өртгөөр тооцож олгогдоно” гэж тайлбарласан ч тухайн үед хохирол үнэлүүлээгүй. Гэтэл хоёр жилийн дараа яаралтай ирж үнэлүүл гэсэн.
Гэтэл осолд өртсөн 207 дугаар байрны оршин суугчид байраа нураалгаж, чанартай барилга бариулах гэж байна. Сар бүр түрээсийн төлбөр авч байна. Гэтэл хүний амь үнэгүй болчихсон юм уу. Жирийн иргэдэд төр ингэж ханддаг.
Жишээ нь, тухайн үед манай нөхөр суудлын тэрэгтэйгээ явж байгаад машинтайгаа шатсан. Гэтэл тэр машины татварыг нь төлөхийг шаардсан.
” гэжээ. Мөн нөхрийнх нь шатсан машины татварыг төлөхийг шаардаж байсныг дурдсан” гэв.






