
Японы Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллагын мэдээлснээр тус улс түүхэндээ анх удаагаа 40 сая гаруй жуулчин хүлээн авчээ. 2025 онд Япон улсыг зорьсон жуулчдын тоо 42.68 саяд хүрсэн нь өмнөх оныхоос 15.8 хувиар өссөн үзүүлэлт аж.
БНСУ-ын жуулчдын тоо 2024 оныхоос 7.3 хувиар нэмэгдэж, 9.46 саяд хүрсэн бол Хятад жуулчдын тоо 30.3 хувиар өсөж, 9.1 саяд хүрчээ. Тайванийн жуулчдын тоо 6.76 саяд хүрч, өмнөх оныхоосоо 11.9 хувиар нэмэгдсэн бол АНУ-ын жуулчдын тоо 3.3 саяд хүрч, 21.4 хувиар нэмэгджээ.
Япон улсад 2025 онд зочилсон гадаадын жуулчид аяллынхаа туршид нийт 9.45 их наяд иен буюу 60 тэрбум ам.долларыг зарцуулж, мөн л өмнөх рекордыг эвджээ.
Япон улсын засгийн газар 2030 он гэхэд жилдээ 60 сая гадаад жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа ба тэдгээр нь тус улсад дунджаар 95 тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцоолжээ. Нөгөө талаас Японы эрх баригчид тоотой хэдэн газруудад хэтэрхий олон тооны жуулчид цуглардаг байдлыг зохицуулах арга хэмжээнүүд боловсруулж эхлээд байгаа ба эхний ээлжид гадаадын жуулчдад Японы хөдөө орон нутгаар зочлохыг уриалж эхлээд байгаа аж.






