
ХХБ сүүлийн ТАВАН жилийн хугацаанд хуримтлалыг дадал болгох, хадгаламжтай иргэдийг бий болгох зорилгоор “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт аяныг тасралтгүй зохион байгуулж ирсэн. Тэгвэл Хуримтлалтай Монгол-2025 аяны супер азтанаар ХХБ-ны харилцагч П.НЯМЖАВ тодорч, Монголын №1 барилгын компани “Хурд Групп” ХХК-ийн барьж, ашиглалтад оруулсан цогцолбор хороолол дахь НЭГ ӨРӨӨ байраар шагнууллаа.
Супер азтан П. Нямжав –ын сэтгэгдэл:
ХХБ-тай 2023 оноос хойш харилцаж, үйлчлүүлж байна. Энэ удаагийн тохирлоор супер азтан болсоноо сонсоод анх итгээгүй. Намайг сүлжээгүй газар байхад сугалааны тохирол явагдаад, шалгарсан байсан юм билээ. Сүлжээтэй газар оронгуут хүүхдүүд маань залгаад “Ээж ээ та азтан болсон байна” гэж хэлсэн. Анх сонсоод гайхах, баярлах давхцаад, үнэн эсэхэд эргэлзэж байлаа. Үнэхээр ХХБ-д итгэх итгэл илүү нэмэгдлээ. Ийм сайхан үйл явдал болж, байртай болсондоо маш их баярлаж байна.
ХХБ Хуримтлалтай Монгол аянаараа дамжуулан сар бүр азтай 50 харилцагч тодруулж, өнгөрсөн хугацаанд 3,000 гаруй харилцагчаа тус бүр 100,000₮ – 1,000,000₮ хүртэлх төгрөгөөр урамшуулсан бөгөөд 30 гаруй харилцагчаа гадаад улсад аялуулсан байна. 2021 оноос эхэлсэн энэхүү аяныхаа супер азтануудад бид нэг өрөө байр, 122 м.кв бүхий Таун Хаус зэргийг бэлэглэсэн бөгөөд ийнхүү НАЙМ ДАХ харилцагчдаа дахин НЭГ ӨРӨӨ байрных нь түлхүүрийг гардуулж өгөөд байгаа юм.


Түүнчлэн бид 2025 онд харилцагч нартаа санхүүгийн дарамтгүйгээр хуримтлал үүсгэх боломжийг Хялбар хуримтлал – Хариултаа хадгалъя үйлчилгээгээрээ олгож, 2500 орчим харилцагчаа Үрждэг сар – Хариултаа хадгалъя хөтөлбөрийн хүрээнд урамшуулсан байна. / Хялбар хуримтлал үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. /
Харилцагч та бүхэн хараахан хадгаламжаа үүсгэж амжаагүй байгаа бол дараах линк дээр дарж http://onelink.to/7g5ndx TDB Online app -руугаа нэвтрэн хуримтлалаа ЯГ ОДООНООС эхлүүлээрэй.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК






