
2026 оны 01-р сарын 18-наас 2026 оны 01-р сарын 22-нг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 18-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нийт хугацаанд хүйтний эрч хадгалагдаж, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -45…-50 градус, өдөртөө -35…-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -28…-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -18…-23 градус, бусад нутгаар шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -22…-27 градус хүйтэн байна.






