Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн материалыг хүлээн авч байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс тодруулахад “ДЦС-4” ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг шалгаж байгаа. Илүү мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Эх сурвалжийн мэдээллээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар хувьдаа завшиж, хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.
Тэрбээр, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлж, өнгөрөгч оны зургадугаар сард “ТЭЦ-3”-т тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Харин оны өмнөхөн буюу 12 сард “ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилоод байсан юм.






