Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн материалыг хүлээн авч байна

Монголын Морин Спорт Уяачдын холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурлаа зохион байгуулжээ. Хуралдаанаар 2026 онд зохион байгуулах бүсийн уралдаан болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тодруулбал жил бүрийн хаврын тэргүүн сард зохион байгуулагддаг байсан “Дүнжингарав” хаврын хурдан морины уралдааныг 2026 оны 5-р сарын 1-нд зохион байгуулахаар болов.
Мөн 2026 онд дараах аймгуудад бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулахаар Монгол Улсын Засгийн газарт саналаа хүргүүлэхээр боллоо.
- Говийн бүс Дундговь аймаг
- Зүүн бүс Сүхбаатар аймагт
- Баруун бүс Завхан аймагт
- Төвийн бүс Сэлэнгэ аймагт 2026 оны 7-р сарын 24, 25, 26-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар санал хүргүүлэхээр болжээ.






