Түрээсэлсэн машинаа бусдад зарсан байж болзошгүй хэргийг шалгаж эхэлжээ

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд энэ сарын 7-23-ны өдрүүдэд болно.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй.
- Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.
- Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол дүүргийн Цэргийн штабт өөрийн биеэр хандах.
- Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.
- Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
- Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болно.
- Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирч, харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарна уу.






