2026 онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэг шинээр барина

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 01-р сарын 17-нд МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцах гэж байна. “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага бямба гарагийн 17:00-20:00 цагийн хооронд гурван цаг үргэлжлэх бөгөөд иргэдийн аж амьдрал, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл болон бусад сэдвээр нээлттэй ярилцаж, байр сууриа илэрхийлнэ.
Иргэд асуулт, саналаа:
- И-Монголиа,
- D-gov.mn сайт,
- “11-11” төвөөр дамжуулан урьдчилж өгөх боломжтой юм байна.
Асуулт, санал авах шугам 2025 оны 01-р сарын 13-ны 15:00 цагт нээгдэнэ гэж Засгийн газрын ХМОНХГ мэдээллээ.







