Ирантай худалдаа хийдэг орнуудын импортын татварыг 25%-иар нэмжээ

2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглагдах боломж бүрдсэн. Энэхүү шинэчлэлийг дэмжих хүрээнд И-Монгол академи УТҮГ, Улсын ерөнхий прокурорын газар, Сангийн яам хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн талаарх мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүлжээ.
Тодруулбал, зөрчлийн торгуулиар 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш торгуулсан иргэд төлбөрөө Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системээр дамжуулан төлөх үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна.

2017 онд Зөрчлийн тухай хууль болон “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад жилд дунджаар 4 сая орчим зөрчлийг шалган шийдвэрлэж байна.
М.ХОНГОР






