
2026 оны 01-р сарын 13-наас 2026 оны 01-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13, 14, 16- нд Алтайн уулархаг нутгаар, 15-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -21…-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -16…-21 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +1…-4 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -9..-14 градус хүйтэн байна.






