
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Улсын гарди Н.Өсөхбаяр, дөрөв давсан Улсын гарди Б.Гончигдамба, Аймгийн арслан Н.Баяржаргал нараас допингийн төрлийн бодис илэрсэн билээ.
Тэгвэл 2025 оны 10-р сарын нэгний өдрийн тогтоолоор Улсын баяр наадамд найм давж үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Улсын гарди Н.Өсөхбаярын гарди цолыг хурааж барилдах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлж, түүнд зургаагийн даваанд өвдөг шороодсон Улсын заан М.Лхагвагэрэлд “үнэн зоригт” чимэг, долоогийн даваанд өвдөг шороодсон Улсын заан Б.Пүрэвсайханд хуурнин шуугигч” чимэг, наймын даваанд өвдөг шороодсон Дархан аварга Н.Батсуурьд “тод сонин” чимэг тус тус олгож барилдах эрхийг нь 2029 оны долоодугаар сарын 12 хүртэл хүртэл буюу дөрвөн жилийн хугацаагаар, Аймгийн арслан Н.Баяржаргалыг 2028 оны долоодугаар сарын 12 хүртэл буюу гурван жилийн хугацаагаар тус тус хасах шийдвэр гарсан байна.
Харин хориотой бодис илэрсэн гэх Улсын гарди Б.Гончигдамбыг зодог тайлсан гэх шалтгаанаар түүний барилдах эрхийг нь хасахгүй байхаар шийдвэрлэсэн байна.












НЭГЭНТ ИЛЭРСЭН ЮМ ЧИНЬ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ЁСТОЙ