
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ 1.9 хувиар нэмэгджээ
Үндэсний статистикийн газраас гаргасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн талаарх мэдээллийг хүргэлээ.
Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг 2026 нэгдугаар сарын 5-ны өдрийн байдлаар харвал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх сараас 1.9 хувиар, өмнөх долоо хоногоос 0.5 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг нь 17343 төгрөг, үхрийн мах кг нь 22685 төгрөг, ямааны мах кг нь 14000 төгрөг, сонгино кг нь 4266 төгрөгийн үнэтэй байна. Харин нэгдүгээр гурил кг нь 2508 төгрөг, сүү /задгай, литр/ 4997 төгрөг, элсэн чихэр кг нь 4951 төгрөг, цагаан будаа кг нь 4966 төгрөг, дотоодын төмс кг нь 2812 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Мөн АИ-92 бензин литр нь 2590 төгрөгөөр шатахуун түгээх станцуудаар борлуулагдаж байна.
Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдээллийг 2026 оны нэгдугаар сарын 5-ны өдрийн байдлаар харвал, хонины мах кг нь 14765 төгрөг, үхрийн мах кг нь 19385 төгрөг, ямааны мах кг нь 12289 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг нь 2798 төгрөг, сүү /задгай, литр/ 5052 төгрөг, элсэн чихэр кг нь 4169 төгрөг, цагаан будаа кг нь 4101 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2837 төгрөг, А-80 /литр/ 2645 төгрөг, дизель түлш /литр/ 3566 төгрөгийн үнэтэй байна.







