Ерөнхий сайд асан Н.Разакт 15 жилийн хорих ял оногдуулжээ

Японы Шизүока мужийн Мишима хотод байрлах Yokohama Rubber Co. компанийн дугуйны үйлдвэрт өнгөрсөн баасан гарагт зэвсэгт этгээд найман хүнийг хутгалж, долоон хүнийг цайруулагч бодисоор түлсэн ноцтой хэрэг гарчээ.
Фүжисан Нанто гал сөнөөх алба халдлагад өртсөн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн ба 5 хүний биеийн байдал хүнд байгаа гэжээ. Шизүока мужийн цагдаагийн газар хутгаар зэвсэглэж, хорт утааны баг зүүсэн сэжигтэн 38 настай эрэгтэйг хүний амь насыг хөнөөхийг оролдсон хэргээр баривчилжээ.
Япон улс галт зэвсгийн хяналтын тухай хатуу хуультай бөгөөд тус улсад зэвсэгт халдлага гарах нь ховор хэдий ч сүүлийн жилүүдэд ийм төрлийн халдлагууд гарах нь нэмэгджээ.
Эх сурвалж: CNN






