
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
2025 оны 12-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. -7…-9 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. -10…-12 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. -8…-10 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар: -19 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.






