Ч.Хишигдалай: “Евро-5” стандартын АИ-92 бензин борлуулж эхэлснээс үнийн зөрөө үүссэн

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 19 хэргийг шүүхэд шилжүүлэх, 22 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 825 хэрэг шалгагдаж байна гэж АТГ-аас мэдээллээ.






