
Малчид, иргэд, зориулсан мэдээ:
17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.
2025 оны 12-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс, Хяргас нуур орчмоор цас хялмаална. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр -14…-19 градус, Хэнтийн уулархаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10…-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Зөөлөн салхитай. -10…-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -13…-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -13…-15 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар: -23 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.






