Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн дагуу үе тэнгийн дээрэлхэлтийн хэргийг шалгаж байна

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр /2025.12.08/ эхэлсэн.
Эхний өдрийн сонсголоор Жавхлант (MV-15225), Шивээ толгой (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалсан
Өнөөдөр сонсгол болохгүй. Энэ долоо хоногийн лхагва болон баасан гарагуудад үргэлжлээд дуусахаар товлогдсон аж.
- 2025.12.10-ны өдөр буюу лхагва гарагт: “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар;
- 2025.12.12-нд буюу баасан гарагт: “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар (үргэлжлэл) болно.






