
Украины нутаг дэвсгэрт байрлах Чернобылийн АЦС-ын дээгүүр барьсан хамгаалалтын бүрхүүл дроны цохилтод өртсөний улмаас эвдэрч, цөмийн реакторуудыг битүүмжлэх функцээ гүйцэтгэж чадахгүй болжээ.
НҮБ-ын дэргэдэх Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид Чернобылийн АЦС-ын дээр 1986 онд барьсан аварга том хамгаалалтын бүрхүүл нь аюулгүйн байдлын үүргээ гүйцэтгэх чадамжгүй болсныг олж тогтоон, хамгаалалтын бүрхүүлд бүр том эвдрэл гэмтэл гарахаас сэргийлж, засвар үйлчилгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Украины эрх баригчид ирэх онд Европын Сэргээн босголт ба Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Чернобылийн АЦС-ын гаднах хамгаалалтын бүрхүүлийг засварлах, дайн дууссаны дараа бүрэн шинэчлэхээр төлөвлөөд байсан аж.
1986 онд Чернобылийн АЦС-ын цөмийн реакторт болсон дэлбэрэлтийн улмаас Европ даяар цөмийн цацраг бодис тархах аюул нүүрлэж, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ЗХУ Чернобылийн цөмийн реакторыг битүүмжлэх зорилгоор станцын гадна талд хамгаалалтын бүрхүүл барьсан юм. 2012 онд зөвлөлтийг барьсан хамгаалалтын бүрхүүл хуучирсантай холбоотойгоор шинэ бүрхүүл барих ажил эхэлж, 2019 онд дууссан билээ.

Өнгөрсөн 2-р сард Киев ОХУ-ыг Чернобылийн АЦС-д цохилт үзүүлсэн хэмээн буруутгасан ч Москва үүнийг үгүйсгэсэн билээ.
Эх сурвалж: bbc.com






