
Оюу толгойн бүлэг ордын ашиглалт, Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг үйл ажиллагаанд хяналт хийх хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна.
Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал: “Онтре”-ийн лицензийг тухайн үед “Монгол газар” ХХК эзэмшиж байсан. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд нэлээн олон шилжих хөдөлгөөн хийгдсэн байна лээ. Энэ олон шилжих хөдөлгөөнүүд тухайн үеийн хууль тогтоомжид нийцэж байсан уу?
Ц.Мянганбаяр: 2000 онд “Монгол газар” ХХК, “BHB” ХХК Оюу толгойн бүлэг орд газрын хайгуулын лицензийг авч байсан. 2001 онд Канадын брокерын газрын зарим нэг хүмүүстэй “Онтре” компанийг байгуулж байсан. Мөн ондоо “Монгол газар” ХХК Анод банкнаас 3 сая долларын зээл авч байсан юм. 2003 онд Анод банк, Монгол банкнаас тухайн зээлийг яаралтай хаа гэсэн тул Канадын хувь эзэмшигч нарт 5 сая долларыг бэлнээр банкны өр дарах, 5 сая долларыг хувьцаа хэлбэрээр борлуулсан байгаа.






