
Оюу толгойн сонсгол үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр: “9%-аас дээш хувьтай хүүтэй бол авбал дампуурлын ирмэгт хүргэдэг. Гэтэл манайх өнөөдөр 11,3%-д хүрчихсэн байна.
Цаашид бидэнд ямар үр дагавар гарах вэ? Нөгөө Жасрай гуайн хэлдгээр, хонгилын үзүүрт гэрэл харагдах болов уу, үгүй юу? Ер нь ард түмэн Оюу толгойгоос ноогдол ашиг авах уу, үгүй юу?
Сая танилцуулгаас харахад гадаадад мэдээлэл нь зөрүүтэй гардаг юм байна. Та нар тодорхой хариулах хэрэгтэй. Яагаад тойруулаад мэдээлдэг юм бэ? Яагаад Молибденоо дотооддоо мэдээлэхгүй мөртлөө гадаадад мэдээлдэг юм бэ? Ноогдол ашиг авах болохоор уурхайн хүчин чадал эрс буурна гэж юу гэсэн үг вэ?
ТЭЗҮ-гүйгээр 10 жил үйл ажиллагаа явуулсан байна. ТЭЗҮ дээр мэдүүлсэн мэдээллээсээ яагаад зөрүүтэйгээр техник тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж ажилласан юм бэ? Мөн олон асуулт байна. Та нар эдгээрт тодорхой хариулах ёстой.” гэв.






