Н.Энхбаяр: Би байсан бол ийм муу гэрээ байгуулахгүй байсан

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ.
Сонсгол,
“Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар хэлэлцэж эхэллээ.
Яг энэ үеэр тавигдсан асуудалд Оюутолгойн нөөцийг гадаад болон Монгол Улсад мэдүүлэхдээ зөрөөтэй мэдээлж байгаа гэдгийг хэллээ.
ШУУД:
Сонсголд,
- Нийт 166 гэрч дууудагдсанаас
- Мэдэгдэх хуудас хүргүүлсэн 153
- Мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй 13
- Сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн 37
- Оролцвол зохих 116 байгаа аж.






