
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар өнөөдөр 22-ын товчоо болон Биокомбинатын гүүрийн орчимд ажиллаж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжиж буй салбар төмөр замын төслийн газар чөлөөлөлтийн асуудлыг газар дээр нь шалгав.
Салбар төмөр замыг Улаанбаатар хотоос тойруулан, төв магистрал шугамд Толгойт өртөө орчмоор холбох ажлыг түргэвчлэх шаардлагатайг сайд онцолж, газар чөлөөлөлтийн зохион байгуулалтыг шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.












