Мал, тэжээвэр амьтны тооллого ням гарагт эхэлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэг улсад хийх айлчлалынхаа хүрээнд тус улсын India Today сувагт өгсөн ярилцлагадаа Украины Донецк болон Луганск мужуудыг ОХУ ямар ч тохиолдолд чөлөөлнө гэдгийг онцолжээ. Тэрээр ОХУ дээрх мужуудыг хүч хэрэглэн чөлөөлнө эсвэл украины цэргүүд дээрх мужуудаас сайн дураараа гарч, дайтахаа зогсооно гэсэн хоёр л сонголт байгааг дурджээ.
Ингэхдээ Луганск, Донецк мужийн иргэд Украинаас салан тусгаарлахын төлөө саналаа өгсөн гэдгийг онцолжээ. В.Путин, “Бид Украинд шууд л ил тод хэлсэн, хүмүүс та нартай амьдрахыг хүсэхгүй байна, цэргүүдээ гаргачих, тэгвэл ямар ч дайн тулаан болохгүй гэж.
Гэтэл яасан, тэд байлдахыг илүүд үзсэн, одоо тэгээд байгаа байдлыг нь л харчих.” хэмээн ярьжээ. Украины Луганск, Донецк болон Днепропетровск мужууд нь Донбассын бүс нутагт багтдаг ба ОХУ-ын дайнаа зогсоож, Украинтай энхийн гэрээ байгуулахад тавьж буй гол нөхцөлүүдийн нэг нь Донбассын бүс нутгийг бүхэлд нь хяналтдаа авах явдал бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа ОХУ-Украины дайныг дуусгах төлөвлөгөөндөө ч уг заалтыг тусгаад байгаа юм.






