
Ирэх долоо хоног бүхэлдээ Оюу толгойн асуудлаарх нээлттэй сонсголоор амьсгална.
УИХ дахь Хянан шалгах түр хорооноос зохион байгуулах уг сонсголоор 2009 онд батлагдсан Монголын анхны гадаадын хөрөнгө орулагчтай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний цаана улс төр, бизнес, гадны томоохон компаниуд манай улсын алт, зэсийн томоохон орд Оюу толгойн баялгийг Монголчуудад нь хэрхэн үр өгөөжгүй болгосон асуудал яригдах болно.
Өрөг.мн сайт нээлттэй сонсголдтой холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас тодрууллаа.
Ж.Золжаргал УИХ-ын гишүүн:
“Нөөцийн үе шат тооцооллоос илүүтэйгээр тусгай зөвшөөрлийн талбай нь Онтре компани дээр байна. Тийм учраас шууд Рио тинтотой байгуулсан гэрээтэй хамсаатуулаад Рио тинто Онтре 2 хоорондоо тохирчих юм бол болчихлоо гэдгийг Монголын тал хүлээн зөвшөөрөхгүй гэж бодож байгаа.
Засгийн газар дээр хэлэлцээр хийгээд явж байгаа.
Энэ сонсголын энэ түр хороо байгуулагдаад УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хийгдэж байгаа учраас нарийн асуудлуудыг нь хүмүүс сонсог гэж бодож байна.
Стратегийн ордын 34%, 51% гээд нэг баахан толгой эргүүлсэн тоонууд. Тэр чинь компанийн хувь болохоос нөөцийн хувь биш. Энийг бид нар ойлгох хэрэгтэй. Орд нөөц тогтоочихлоо. Тэгэхээр тэр чинь манай нөөц бид нар 34%-ийг нь эзэмшинэ гэж байгаа юм биш. Тэр нөөц чинь 100% Монголынх, Үндсэн хуулиар ард түмний мэдлийнх. Ард түмний мэдлийнх учраас ухаад олборлоход нөөцийн төлбөрийг нь төлнө. Тэр нөөцийг ашиглаад, үйлдвэр бариад газар дээр нь байгуулагдах компанийн 34%-ийг эзэмшинэ гэдэг нь бол тусдаа асуудал. 34%-ийг эзэмшсэнээрээ ард түмнийхээ өмч нөөцийг ашиглуулаад хураамж төлбөр авчихаад дээрээс нь үйл ажиллагаа явуулж байгаа компанийн ашгаас хүртэнэ. Тэр ашгаа хүртэх гэж байгаа бол тэр компанийн үйл ажиллагааг хянаж оролцох хэрэгтэй.
Гэтэл Оюу толгой дээр Рио Тинто л менежментээ хийнэ. Монголын төлөөлөл бол тэнд ерөнхий бодлого яриад сууж байдаг. Техникийн шийдлүүд, санхүүгийн шийдлүүд нь орохгүй.
Хэрвээ 34%-аа эзэмшсэн хэвээрээ байх юм бол тэр лүү нь орно орох хэрэгтэй. Ийм байр суурь бол миний бодол. Тэрийг бол монголчууд чадна. Хамтарч хувь авчихаад хүнд хамаг юмаа даатгаж өгчихөөд зардал их гаргаад л байх юм бол та нар илүү их цалин ав, 6% гээд байж болохгүй.
Дахиад нэг зүйл нь 34% гэдэг 2024 онд Ашигт малтмалын хуульд нэг сонин заалт оруулсан нь хэн нэгэн хөрөнгө оруулагч хайгуул хийгээд, нөөц тогтоодог тэрийг нь стратегийн ордод тооцож ч магадгүй тооцохгүй ч байж магадгүй гэдэг хуультай. Тооцчих юм бол хөрөнгө оруулагч тэрийг компанийнхаа 34%-аас илүүг эзэмшиж болохгүй. Тэгэхээр зэрэг шууд утгаараа юу гэж байна гэхээр битгий Монголд ирж хайгуул хий гэсэн үг. Энэ бол нөгөө зэсийн монголчууд өөрийнхөө боломжийг хааж байгаа 2 дахь том босго.
Яах гэж Монголд битгий ирж хөрөнгө оруулалт хий гэж байгааг би ойлгохгүй байгаа юм. Яах гэж юунд орон зай гаргаад байгаа юм. 34%-аар нь хязгаарлачихаад, хэрвээ нэммээр байгаа бол Засгийн газартай хэлэлцээр хий гэдэг хуультай.
Тэгэхээр парламенттай тохиролцоно, улс төрчидтэй тохиролцоно. Бөөн ажил бөөн тохироо, бөөн авлига явна, тэгээд бөөн хардалт. Тэгээд л сонсгол гэдэг процесс руу яваад байна. Ийм сонин хууль Монголд хэрэггүй”






