
Урд шөнө NBA-д Лос Анжелес Лейкерс болон Финикс Санс багуудын хооронд тоглолт боллоо. Уг тоглолтод Финикс Санс баг 125-108-аар ялалт байгуулсан юм.
Гэсэн ч хамгийн муу мэдээ нь Финикс Санс багийн тоглогч Девин Букер бэртэж, тоглолтын үлдсэн хугацаанд оролцсонгүй. Букер эхний хагаст тоглож 11 оноо авсан ч хоёрдугаар хагасаас тоглолтод оролцоогүй юм.
Дасгалжуулагч Жордан Отт Букерийн биеийн байдлын талаар маргааш мэдээлэл өгнө гэсэн байна.
Нэмж дурдахад, Девин Букер NBA-д 17,000 оноо, 3,600 дамжуулалт өгсөн хамгийн залуу тоглогчдын нэг болжээ.
Тэр энэ улиралд 25 оноо, 6.7 дамжуулалт дунджилж байна.
Дараагийн тоглолтод “Санс” 12 дугаар сарын 6-нд “Хьюстон Рокетс”-ийн талбайд, харин “Лейкерс” нэг өдрийн өмнө буюу 5-нд “Торонто Рэпторс”-ийн талбайд тоглоно.
Бусад тоглолтуудын дүн:
- “Детройт Пистонс” – “Атланта Хокс” 99:98 (25:27, 25:22, 24:19, 25:30)
- “Индиана Пэйсерс” – “Кливленд Кавальерс” 119:135 (25:37, 29:29, 36:33, 29:36)
- “Вашингтон Уизардс” – “Милуоки Бакс” 129:126 (28:34, 30:32, 33:28, 38:32)
- “Майами Хит” – “Лос-Анжелес Клипперс” 140:123 (35:24, 41:32, 38:26, 26:41)
- “Орландо Мэжик” – “Чикаго Буллз” 125:120 (29:26, 24:27, 32:32, 40:35)
- “Денвер Наггетс” – “Даллас Маверикс” 121:131 (41:27, 27:42, 36:33, 17:29)
- “Юта Жаз” – “Хьюстон Рокетс” 133:125 (31:32, 37:25, 30:32, 35:36)






