
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад 2025 оны 12 дугаар сарын 1-3-нд төрийн айлчлал хийнэ.
10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт: “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаа “Zu event hall”-д болно.
14:00 цагт: Олон нийтийн хэлэлцүүлэг УИХ-ын Тамгын газрын I байранд болно.
11:00 цагт: Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлагууд холбооныхоо үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, тайлбар, залруулга “Монгол ньюс” мэдээллийн төвд хийнэ.
17:30 цагт: БНХАУ-ийн Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол Судлалын дээд сургуулийн профессор Б.Оюун “Дунхуан агуйгаас илрүүлсэн дундад эртний монгол хэлний дурсалт бичиг хийгээд түүний судалгааны тухай” сэдвээр илтгэл МУИС-ийн хичээлийн II байранд хэлэлцүүлнэ.






