
Худалдаа Хөгжлийн Банк нь үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойн жилдээ дэлхийн бизнес, санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг олон улсын нэр хүндтэй байгууллагуудаас таван шагнал хүртлээ.
Тодруулбал олон улсын банк санхүүгийн нэр хүндтэй сэтгүүлүүд болох Euromoney, World Economic Magazine, International Finance сэтгүүлүүдээс ХХБ-ыг доорх шагналуудаар шагнаад байна.
Euromoney – “Монгол Улсын шилдэг төлбөр тооцоо гүйцэтгэгч банк 2025”
ХХБ нь олон улсын жишигт нийцсэн аюулгүй, найдвартай төлбөр тооцооны шийдлүүд болох Apple Pay, Google Pay, Happy Pay зэргийг жил дараалан нэвтрүүлж байгаа. Энэ нь харилцагчийн хэрэглээний найдвартай, хүртээмжтэй байдлыг хангах, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ гэдгээрээ үнэлэгдэв.
International Finance – “Монгол Улсын гадаад худалдааны шилдэг Банк 2025”
ХХБ нь Монгол Улсын гадаад худалдаанд эзлэх худалдааны санхүүжилтийн зах зээлийн 40 орчим хувийг, гадаад төлбөр тооцооны 35 хувийг дангаар эзэлдэг ба олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагууд дахь 260 сая ам.долларын худалдааны санхүүжилтийн шугамуудыг ашиглан, харилцагчдын гадаад худалдааг саадгүй дэмжин ажиллаж байна. Худалдааны санхүүжилтийн салбарт форфейтинг, факторинг үйлчилгээ болон баримт барьцаалсан зээлийн дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдад тогтмол санал болгож буй нь олон улсад дахин өндрөөр үнэлэгдлээ.
World Economic Magazine – “Монгол Улсын шилдэг харилцагчийн үйлчилгээний банк 2025”
ХХБ нь харилцагч төвтэй бодлогын хүрээнд хүртээмжтэй, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа санал болгон, түргэн шуурхай үйлчлэх дэвшилтэт олон үйлчилгээг нэвтрүүлсэн нь олон улсын түвшинд үнэлэгдэв.
World Economic Magazine – “Монгол Улсын цахим зээлийн инновациар тэргүүлэгч банк 2025”
ХХБ нь автомашин, хэрэглээний зээлийн үйлчилгээгээ бүрэн дижитал хэлбэрт шилжүүлж, харилцагчийн цагийг хэмнэсэн, шинэлэг шийдлүүдийг хэрэгжүүлсэнээрээ үнэлэгдэв.
World Economic Magazine – “Монгол Улсын эмэгтэйчүүдийн манлайллаар тэргүүлэгч банк 2025”
ХХБ нь жендерийн тэгш байдлыг дэмжих бодлого хэрэгжүүлдэг. Манай банкны удирдах болох ахлах түвшний албан тушаалтнуудын 56 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Flexible Mom, Lady’s Leadership зэрэг ажилтнуудад чиглэсэн хөтөлбөр болон эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнүүд нь бодлогоос бодит үр дүн рүү шилжсэн жишээ болж үнэлэгдэв.
Эдгээр шагнал нь ХХБ-ны санхүүгийн найдвартай үйлчилгээ, инновацилаг байдал, дижитал шилжилт, тогтвортой хөгжилд чиглэсэн бодлогын үр дүнг олон улсын түвшинд дахин баталгаажуулсан чухал үйл явдал боллоо.
Цаашид ч ХХБ Монголын банкны салбарт инноваци, манлайллыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, харилцагчдынхаа амжилтын түнш хэвээр байх зорилгоо тууштай биелүүлсээр байх болно.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК






