Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Боловсролын сайд тушаал гаргасан.
Тушаалын дагуу нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон. Цахим хичээл маргаашаас эхлэх бөгөөд:
- 1–5 дугаар анги 2025 оны 12 дугаар сарын 1-нээс 5-ныг дуустал,
- 6–9 дүгээр анги 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар хичээллэнэ.






