
2024 оны зургаадугаар сард 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч хоёр ч удаа шүүхийн шатнаас прокурорт шилжээд байна.
Есдүгээр сарын 17-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг болж олон нийтийн сүлжээнд тавигдсан зурагт байгаа Ган-Эрдэнэ, Номин-Эрдэнэ нарыг тус хэрэгт холбоотой эсэх асуудлыг дахин тодруулж мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцааж шийдвэрлээд байсан билээ.
Тус хэрэг одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Ган-Эрдэнэ, Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хорих 461-р ангид хоригдож байна.
Тэгвэл уг хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хоригдоод буй Ган-Эрдэнийн ээж Isee.mn сайтад дараах ярилцлагыг өгчээ.
“Миний хүү ажлынхаа хажуугаар Ub Cab такси үйлчилгээнд явдаг байсан. Зургаадугаар сарын 19-нд гэртэй байх хугацаандаа дуудлага аваад гараад явсан. Дуудлага өгсөн хүн нь гэмт хэрэг үйлдэгч байсан юм билээ. Тухайн өдрөө нэлээд олон газраар явж байгаад I Loft бааранд буугаад үлдэхдээ хоёр хоногийн дараа Япон руу ниснэ онгоц буудал руу хүргэж өгөөрэй гээд дугаарыг нь аваад үлдсэн гэсэн. Зургаадугаар сарын 20-ны орой 23 цаг орчимд гэмт хэрэгтэн залгаад “Найзуудтайгаа уулзана” гээд дуудаад аваад явсан. Шөнийн 05 цагт залгаад утсаа сандраад авахад “Ээжээ Хан-Уулын цагдаагийн хэлтэс дээр хүрээд ирээч” хэмээн дуудсан. Юу болсон талаар асуухад “Хамт байсан хүн найз охиныхоо хоолойг боогоод алчихлаа” гэсэн. Гэмт хэрэгтнийг унтаж байхад цонхоор зугтаад гараад ирлээ тэнд үлдсэн охиныг ч алж мэднэ гэж хэлсэн тул цагдаатай очоод гэмт хэрэгтнийг баривчилсан” гэх ярилцлага өгчээ.
Тэгвэл хохирогч 16 настай охины ээж О.Отгонтуяа дараах байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
i…mn сайтад цагдаа захиалгаар урьдчилсан мэдээлэл гаргаж байгаад хүнийг шалгадаг.Болгоомжтой байгаарай гээд олон хүн надад сануулж байна. Гэхдээ Э.Ган-Эрдэнэ-ийн ээж мөрдөн байцаах албаны нууц үйл явцыг ил ярьж байна. Ардаа их хуулийн хамгаалалттай гэдэг нь батлагдаж байна. Их зоригтой ч юм. Харамсалтай нь хүүгээ гэмгүй бурхан болгох гэж их ядаж байгааг харлаа…
Хүний ээжид алуурчин ч гэсэн нялх үр нь байдаг гэдгийг би ойлгоно. Гэхдээ таны хүү… та ЭНЭ ГУРВАН цэгийг та сайн бод би хэрэг яриагүй ер нь шулуухан хэлэхэд эхлэл нь таны хүү болох Э.Ган-Эрдэнэ байсан шүү…
Маш их юм бий шүү… Хэрэг боогдсон гэдгийг өчигдөр надад хэлсэн. Залгуулаад i…mn сайт дээр та ярилцлага өгч байна. Та бусад шударга хэвлэлийн байгууллагад ярилцлага өгөхгүй яасан юм бэ? Миний гаргах баримтыг та харвал хүүгээсээ ичиж ч магад. Харин ч та намайг зоригжууллаа.







yagaad ene eej ene 2 huuhdees ushuu avah gd aluurchin bolgood bfn ter aluurchinasaa ami nehelde