
МАН-ын Хяналтын ерөнхий хороо энэ сарын 25-нд хуралдаад УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн асуудлыг хэлэлцээд хүчингүй болгосон байна.
Тодруулбал, дээрх асуудлыг анх хэлэлцэхдээ МАН-ын нэр хүндийг гутаасан үйлдэл, эс үйлдэхүй, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэхийг МАН-ын дүрэмд заасны дагуу хянан шалгаж тогтоогоогүй, Ёс зүйн хорооноос ёс зүйн зөрчилд дүгнэлт, зөвлөмж гаргаагүй, маргагч тал болох Б.Энхбаяр гишүүнийг тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж өгөөгүй гэж үзжээ.
МАН-ын Хяналтын ерөнхий хороо нь өнгөрсөн аравдугаар сарын 1-нд хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр намын гишүүдээ гүтгэн гүжирдсэн үйлдлийг удаа дараа гаргаж, намын нэр хүндэд халдсан үндэслэлээр намаас хөөсөн юм. Үүнийг сайд Б.Энхбаяр эсэргүүцэж гомдол гаргасныг шинээр байгуулагдсан МАН-ын Хяналтын хороо нь хэлэлцээд өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон нь энэ.
МАН арваннэгдүгээр сарын 15-18-нд Их хурал, Бага хурлаа хуралдуулахад УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр оролцож чадаагүй. Тус хуралдаанд оролцоогүйг эсрэг талынхан нь ашиглаж “Б.Энхбаярт гишүүдийнхээ нүүрийг харах эрх байхгүй болохоор Их хуралд оролцсонгүй” гэх “бор шувууг” нисгэж байсан ч намаасаа хөөгдсөн тул очих аргагүй байсан юм.










Б.Энхбаяр Орчин цагийн Исмэйл. Монголоос хөөж гаргавал таарна.