
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Боловсролын сайдын тушаалаар нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр өчигдөр(2025.11.27) өдөр гарлаа.
Тодруулбал, 1–5 дугаар ангийн хичээл 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 5-ныг дуустал, 6–9 дүгээр ангийн хичээл 2025 оны арванхоёрдугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар явагдана.
Энэхүү шилжилтийн үйл явцыг зохион байгуулах, багш, сургууль, эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх болон цахим сургалтын хэвийн ажиллагааг хангахтай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгажээ.






