Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Өнөөдөр Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын хураангуйг танилцуулъя
09.00 цагт:
- “Монголын зөгийн бал-2025” форум Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны НАМАК байранд болно.
- ХЭҮК, Монголын хуульчдын холбоотой хамтран “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг Хуульчдын ордонд болно.
10.00 цагт:
- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
- Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номын 120-131 дүгээр цувралын нээлт ШУА-ийн төв байранд болно.
- Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Буриад цэрэг Л.Цэвээновын мэндэлсний 145 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн эрдэм шинжилгээний хурал ҮБХИС-ийн Сүбээдэй танхимд болно.
- “Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн М.Бат-Очир-130 жил” эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн шинэ салбарт болно.
11.00 цагт:
- Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Төрийн соёрхолт, Академич, хуульч С.Нарангэрэлд хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагаа Шихихутуг Хууль зүйн их сургуульд болно.
- “Ахмад үеийн арга туршлага-2025” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд болно.
11.30 цагт:
- “Баялагтаа эзэн монгол” ТББ-аас “СОР-17 цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын газар байгуулах” тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт:
- Эрчим хүчний зохицуулах хорооноос хувийн орон сууцны конторт тусгай зөвшөөрлийг ашиг сонирхлын зөрчил агуулж олгодог байж болзошгүй асуудлаар иргэд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14.00 цагт:
- “Малчин өрхийн зургаан настай хүүхдийн сургуульд суралцах бэлэн байдал: Амьдралын хэв маягийн харилцан хамаарал” үндэсний хэлэлцүүлэг МУБИС-ийн Төв номын санд болно.






