
Энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн нийтийн тээврийн автобусны Х:10, Ч:38 чиглэлд орох өөрчлөлтүүдийг танилцуулъя
Нийтийн тээврийн автобусны хоёр чиглэлд өөрчлөлт оруулжээ. Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр Х:10 “Эмээлт-Хурган-5 шар” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Х:10 “150 дугаар сургууль-Шанд (Хурган)-5 шар” болгосон байна.
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 1.5 километр авто зам нээгдсэн тул Ч:38 “Ханын материалын комбинат-Саппоро-3,4 дүгээр хороолол-Хайлааст” чиглэлийг Ч:38 “Ханын материалын комбинат-Гэмтлийн эмнэлэг-3,4 дүгээр хороолол-Хайлааст” чиглэл гэж өөрчилжээ.
Дээрх хоёр чиглэлийн өөрчлөлтийг арваннэгдүгээр сарын 29-ний Бямба гарагаас эхлэн мөрдөх ажээ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч, шийдвэрлэх юм байна.









