Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Дифлимпийн наадам: Д.Чинзориг, Н.Эрхэмбаяр нар хүрэл медаль хүртэв
Япон улсын нийслэл Токио хотод дифлимпийн XXV наадам арванэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Наадамд 81 орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд тамирчид өрсөлдөв. Харин манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин өрсөлдлөө. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Д.Чинзориг хүрэл медаль хүртэж, “Токио-2025” дифлимпийн наадмын Монголын баг тамирчдын хоёр дахь медалийг гардан авсан. Тэрбээр дифлимпийн наадмын хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд 2017 онд мөнгөн медаль хүртэж байв. Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байлаа.






