Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Ж.Энхбаярыг Тэргүүн Шадар сайд, М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилно
Өнгөрөгч долоо хоногт ЭЗХ-ийн сайд Н.Учралыг УИХ-ын даргаар томилсон. Үүнтэй холбоотойгоор дараагийн ЭЗХ-ийн сайдаар хэнийг томилох вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж буй.
Тэгвэл одоо ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж буй Ж.Энхбаярыг Тэргүүн Шадар сайдад томилж, түүний оронд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилохоор танилцуулсан байна. Тодруулбал, энэхүү томилгоог өнөөдөр хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын үеэр танилцуулжээ.






