Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Засгийн газар лхагва гараг бүр ээлжит хуралдаанаа хийж, цаг үеийн асуудлыг хэлэлцэж, танилцдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд болон зарим сайд нар ШХАБ-ын өргөтгөсөн уулзалтад оролцохоор явсантай холбогдуулан тухайн долоо хоногийн хуралдааныг нөхөж өнөөдөр хуралдахаар болжээ.
Тодруулбал, 15.00 цагаас хурал товлогдсон бөгөөд хэлэлцэх асуудлууд хараахан тодорхой болоогүй байгаа ч сурагчдын амралтыг урагшлуулах эсэх цаг үеийн зарим асуудлуудыг хэлэлцэж магадгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Томуугийн асуудлаар Ерөнхий сайд холбогдох албаныхантай уулзах ажээ.






