
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамю Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийд Вашингтоны боловсруулсан ОХУ-Украины дайныг дуусгах төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхийг уриалжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп дайн удахгүй дуусна гэж найдаж байгаа ба ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай сайн харилцаатай учир энхийг тогтоож чадна гэдэгтээ итгэж байгаа гэжээ. Тэрээр ОХУ-Украины дайныг Дэлхийн 2-р дайнтай зүйрлэж зөвхөн өнгөрсөн сард л гэхэд ОХУ-Украины дайнд 25 мянган цэрэг амиа алдсан болохыг онцолжээ.
Өнгөрсөн баасан гарагт Украины Ерөнхийлөгч В.Зеленский Их Британи, ХБНГУ болон Францын төрийн тэргүүнүүдтэй Вашингтоны боловсруулсан дайныг дуусгах төлөвлөгөөний талаар утсаар хэлэлцсэн аж. Хэлэлцээний үр дүнд Европын удирдагчид ОХУ-Украины дайн нь Европ болон НАТО-д хамаарах асуудал учир уг асуудлыг Европын түнш орнуудтай хэлэлцэх ёстой, ОХУ-Украины дайныг дуусгах төлөвлөгөө нь Европын улс орнуудын дэмжлэгийн хүлээсэн байх ёстой гэдэг дээр санал нийлжээ.
Reuters агентлагийн мэдээлснээр Вашингтон ОХУ-Украины дайныг дуусгах төлөвлөгөөгөө боловсруулахдаа Европын орнуудтай санал солилцоогүй аж.
Түүнчлэн Д.Трампын засаг захиргааны дайныг дуусгах төлөвлөгөөтэй холбоотойгоор Ерөнхийлөгч В.Зеленский ард иргэддээ хандаж үг хэлсэн байна. Тэрээр, “Манай улсын түүхэн дэх хамгийн хүнд хэцүү мөчүүдийн нэг тохиож байна. Украин улс маш хүнд сонголтын өмнө ирээд байна. Нэг бол нэр хүндээ алдах, үгүй бол хамгийн гол түншээ алдах. Нэг бол хүлээн зөвшөөрөхөд хэцүү 28 заалт, үгүй бол маш хүнд өвөл. Миний бие энхийн төлөвлөгөөнд украины ард түмний бахархал, эрх чөлөөг тусгасан байхын төлөө, дайныг дуусгахын төлөө тэмцэх болно.” гэжээ.
Эх сурвалж: Reuters







Хаха нэг муу шатрын хүү, хэнч биш, өөрийгөө еөк гээд бодчихсон хар тамхичин.