Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Японы баруун өмнөд зүгийн Оита мужид гарсан түймрийн улмаас 170 гаруй байшин барилга шатжээ.
Оита хотод өнгөрсөн мягмар гарагийн өдөр эхэлсэн уг түймэр айл өрхүүд, барилга байгууламжууд, ойролцоох ой мод руу тархаж, 1976 оноос хойш Японы хот сууринд гарсан хамгийн том түймрээр нэрлэгдээд байна.
Оита хотын удирдлагуудын мэдээлснээр түймэрт 48900 м.кв талбай шатаж, онцгой байдлын албан хаагчид 108 өрхийн 167 оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.
Түймрийн улмаас 1 хүн амиа алдаж, 1 эмэгтэй хөнгөн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ.
Түймрийг унтраах ажиллагаа үргэлжилсээр байгаа ба түймэр гарах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: bbc.com






