
Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирын санаачилгаар “Булганы сэргэлт” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. “Булганы сэргэлт” мөрийн хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, нийгмийн чиглэлд тулгамдаж буй асуудлуудыг хамруулсан үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Боловсролын салбарт чиглэлд Булган аймагт шаардлагатай байгаа мэргэжлээр аймгийнхаа хүүхэд, залуучуудыг гадаад болон дотоодын их дээд сургуульд сургах зорилтын хүрээнд 2025 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн 18 төгсөгч БНСУ-ын Хусогийн их сургуульд чиглэл чиглэлийн мэргэжлээр суралцахаар мордлоо.
Булган аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөх Б.Батбаяр:
“Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир “Булганы сэргэлт” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. “Булганы сэргэлт” мөрийн хөтөлбөрийн хүрээнд дотор нь эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, нийгэм гээд бүхий л асуудлуудыг хамруулсан байгаа. Булган аймгийн боловсролын чиглэлээр Булган аймгийн залуучуудыг гадаадад болон дотоодод сургах Булган аймагт шаардлагатай байгаа мэргэжлийн чиглэлээр илүүтэй сургаххүрээнд өнөөдөр 18 ЕБС төгсөгчийг БНСУ-ын Хусогийн их сургуульд чиглэл чиглэлийн мэргэжлээр сургалтад явуулж байна. Хүүхдүүд 1 жилийн хугацаанд Солонгос хэлний 3 дугаар түвшин гэж байдаг, Топик 3 гэж. Энийгээ авах юм бол дараагийн шатын үндсэн мэргэжлийн хичээлийн сургалт руугаа элсэн сургах гэрээтэй. Энэ хүрээндээ хэлээ сураад, үндсэн мэргэжлээ эзэмшиж ирнэ. Ингэсэн тохиолдолд хөтөлбөрийн хүрээнд зарцуулсан нийт санхүү,төлбөрийг тэр хүүхдүүд буцалтгүйгээр очно.Булган аймагтаа ирээд ажиллана гэсэн гэрээтэйгээр явж байгаа”
Сурагчид 1 жилийн хугацаанд Солонгос хэлний 3 дугаар түвшин буюу ТОПИК-ын II түвшинг хангаж, дараа нь өөрсдийн сонгосон үндсэн мэргэжлийн хичээлийн сургалт руугаа элсэн суралцах аж.
Тэд “Булганы сэргэлт” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн, 100% тэтгэлэг авч хилийн чанадад суралцаж ирээд Булган нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллах болно хэмээж байлаа.


“Боловсролын сэргэлт – боловсон хүчний сэргэлт – Булганы сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн сурагчид БНСУ-ын Хусо их сургуульд тэтгэлэгтэй суралцах энэхүү боломж өнгөрөгч 8 дугаар сард бүрдсэн бөгөөд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир тэргүүтэй төлөөлөгчид тус сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал Ким Жон Жүгийн ахалсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, талууд дараах асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм.
Үүнд:
-
Булган аймгийн сурагчдыг Хусо их сургуулийн бакалавр, магистрын хөтөлбөрт тэтгэлэгтэй элсүүлэх
-
Суралцагчдыг төгссөний дараа Асан хотод байрлах Самсунг, Хюндай зэрэг компанид дадлагажуулах
-
Оюутны ар гэрийн нэг хүнийг нэг жилийн хугацаанд ажиллах боломжтой нөхцөлөөр хангах
-
Ухаалаг технологи, код бичих, робот зохион бүтээх, солонгос хэл, таеквондо чиглэлийн богино хугацааны сургалт, танхим болон цахимаар зохион байгуулах
-
Хүүхдэд ээлтэй аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх
-
Булган аймгийн багш, эмч нарыг урт болон богино хугацааны сургалт, туршлага судлах хөтөлбөрт хамруулах
-
Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Политехникийн коллежид код бичих, робот бүтээх чиглэлийн анги нээн, сургалтын хөтөлбөрийг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлж, төгсөгчдийг Хусо их сургуульд үргэлжлүүлэн суралцуулах
Ийнхүү боловсрол, технологийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, аймгийн хүүхэд, залуусыг гадаадын нэр хүндтэй их сургуульд суралцуулах боломж нээгдэж, эхний 18 сурагч БНСУ-ыг зорилоо.






